“Эко Үнэлгээ” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллага юм. Манай мэргэжилтнүүд 1998 онд БОННҮ-ний анхны хууль боловсруулахад оролцож байснаас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Бид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг даяаршил, мэдээллийн технологийн хувьсгалын эрин үеийн чиг хандлагатай уялдуулан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болоод олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээний хэлбэрээр Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн, хуулиа дээдлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Манай мэргэжилтнүүд ОХУ, Канад, Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Герман, Австри улсад суралцаж төгссөн. Бид Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө авахаас гадна, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэл гарах үр дагаврыг урьдчилан тодорхойлуулж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрлэл явуулж буй газрын байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, байгаль орчинд ээлтэйгээр үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэх юм.
Манай компани нь “Таны ажил урагшлах нь бидний амжилтыг илтгэдэг” уриатайгаар хамгийн сүүлийн үеийн шинэ шинэлэг техник, технологийг судалгаа шинжилгээний ажилдаа нэвтрүүлж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд байр зүйн зураг, тандан судалгааны LANDSAT, ASTER, SPOT, QUICK BIRD мэдээ, ARCGIS, ENVI, ARCVIEW, ERDAS IMAGINE программ хангамжийг ашиглаж байна.
Бид төр, хувийн хэвшил, гадаад болон дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай нягт хамтран ажилладаг бөгөөд та бидний хамтын ажиллагаа цаашид улам батжиж өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
ЗАХИРАЛ: Ш.МАНДАХ
БИД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ. ҮҮНД:
• Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
• Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
• Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
• Байгаль орчны хохирлын үнэлгээ зэрэг болно.
• Химийн хортой болон аюултай бодисын эрсэдлийн үнэлгээ
• Нөхөн сэргээлт ба уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө
• Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын дэргэдэх Байгаль Орчны Хэмжил зүйн Төв Лаборатори
• Шинжлэх Ухааны Академи
• Биологийн хүрээлэн
• ШУА-ын Газарзүйн хүрээлэн
• Геоэкологийн хүрээлэн
• Геологийн төв лаборатори
• МУИС-ийн Цөмийн лаборатори
• ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Хөрс судлалын Нарт лаборатори
• Улсын Мэргэжлийн Хяналтын газар
• Нийслэлийн Эрүүл ахуй, Халдвар судлалын хяналтын алба
• Нийслэлийн Байгаль Орчны Газар
• Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшиг судлалын хүрээлэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2018 "Эко Үнэлгээ" ХХК